Арилжааны банкууд зээл олгох заавар журмаа батлаагүй байна гэлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

Арилжааны банкууд зээл олгох заавар журмаа батлаагүй байна гэлээ

Засгийн газраас хэрэгжүүлж буй 100 мянган айлын орон сууц төслийн хүрээнд бага дунд орлоготой иргэдэд 20 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдах заавар журмыг өнгөрсөн сард баталсан. Журамд иргэд хөнгөллтэй зээлд хамрагдах хүсэлтээ Орон сууц санхүүжилтийн корпорацид гаргах, 50 сая төгрөгийн зээл авахын тулд  зээлдэгч урьдчилгаа 10 хувийг төлсөн байх шаардлагатайгаас гадна “Хүний хөгжил сан”-гаас иргээд олгодог эх орны хувь хишгээ бэлэн бусаар урьдчилгаа төлбөрт шингээж болохыг заажээ. Энэнхүү заавар журам нь нийслэл хот болоод хөдөө орон нутагт нэгэн зэрэг хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэхдээ худалдан авсан орон сууц нь 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдсан байх ёстой аж. Энэхүү хөнгөллтэй зээлд хамрагдахад шаардагдах хөрөнгийг бүрдүүлэхийн тулд Хөгжлийн банкнаас 200 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Хөгжлийн банкнаас гаргах үнэт цаас эх үүсвэр орж ирэх хүртэл хугацаанд арилжааны банкууд өөрийн хөрөнгөөр иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох юм. 

Одоогийн байдлаар Төрийн банк болон Капитал банкууд энэхүү зээлийг олгохоор болоод байаа юм. Зургаан хувийн хүүтэй зээлийг ямар журмаар, яг хэзээнээс олгож эхлэх талаар тс банкнуудаас тодруулахад. “Зургаан хувийн хүүтэй зээлийг хэрхэн яаж олгох талаар одоогооор ямар нэгэн шийдвэрт хүрээгүй байна. Яг ямар журмаар, хэзээнээс олгож эхлэх талаар шийдвэрлэчихсэн юм байхгүй. Энэ сарын 15-20-ны хооронд л арай тоймтой юм гараад ирчих байх. Ер нь бол иргэд Орон сууц санхүүжилтийн корпораци /ОССК/-д хүсэлтээ гаргаад тэндээс тавигдаж буй журмын дээр манай банкны дотоод журам бас нэмэгдэнэ. Тэр журмын дагуу л зээл олгоно. Харин иргэд нэг зүйлийг буруу ойлгоод байх шиг байна. Өмнө нь зээл аваад орон сууцанд орчихсон иргэд энэ зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжгүй гэдгийг хэлмээр байна. Маш олон хүн энэ талаар асууж лавлаад байгаа” гэсэн юм.  

    Х.Нарангэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж