УИХ-ын даргын захирамжаар гуравдугаар сарын 5-9-ний хооронд болсон ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга А.Тлейхан нар 11:00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Ээлжит бус чуулганаар зургаан асуудал хэлэлцэхээр байсан ч хамгийн чухалд тооцогдох байсан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг баталж чадалгүй хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр шилжүүлээд байгаа юм.