РС тоглоомын газрын гэх хэргийг хаажээ

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

РС тоглоомын газрын гэх хэргийг хаажээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, МУИС-ийн хичээлийн V байрны ойролцоох PC тоглоомын газарт буун дуу гарч, хоёр хүн амь үрэгдсэн ноцтой хэрэг өнгөрсөн 2011 оны есдүгээр сарын эхээр гарсан билээ. Тоглоомын газрыг түрээслэгч эрэгтэйг 20 гаруй насны эрэгтэй М нь “ТОЗ-8” маркийн буугаар хөнөөгөөд улмаар өөрийгөө буудаж амиа хөнөөсөн гэх хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаад, эзэн холбогдогч нь нас барсан тул хэргийг хаажээ.

О.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж