Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын судалгаагаар дэлхийн хамгийн том 90 мегаполис хотуудыг жагсаасан тухай ИТАР-ТАСС мэдээлэв. Судалгааны мэдээгээр Токио хот 35 сая хүн амтайгаар жагсаалтын эхэнд бичигджээ. Харин жагсаалтын хоёрдугаарт 23,9 сая хүн амтай Сөүл хот бичигдсэн байна. Азийн дээрх хоёр том хотын дараа Мехико 19,9 сая, Нью-Йорк 19,1 хүн амтайгаар удаахь байрт жагсчээ.
Н.Тунгалаг