Уг хамтын ажиллагааны санамж бичигт
• Цахим засаглалыг хөгжүүлэх
• Клауд компьютинг хөгжүүлэх
• Мэдээлэл технологийн аудит
• Кибер гэмт хэрэг, мэдээллийн аюулгүй байдал
• Засгийн газрын энтерпрайз архитектур
• Програм хангамжийн хөгжүүлэлт чиглэлээр хүний нөөцийг чадавхжуулах, дадлагажуулах зэрэг үйл ажиллагаанд хамтран ажиллахаар болж байна. Мөн цахим засаглалыг нэвтрүүлэх, төрийн байгууллагуудын мэдээлэл солилцооны дэд бүтэц байгуулах, бүртгэл мэдээллийн нэгдсэн систем буй болгож хөгжүүлэх зэрэг төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Мэдээлэл харилцаа холбооны хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг болох Сингапур улсын Цахим засаглалыг хөгжүүлсэн туршлагыг судалж, өөрийн оронд нэвтрүүлэх боломж нээгдэж байна.