280 гаруй шатарчин оюун ухаанаа сорив

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

280 гаруй шатарчин оюун ухаанаа сорив

“Шинэ шийдэл” төрийн бус байгууллага, Мандалговь хотын нутгийн зөвлөл санаачлан Дундговь аймгийн шатрын холбоотой хамтран “Мандалговь-2012” шатрын нээлттэй тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулжээ. Монгол Улсын зургаан удаагийн аварга Ж.Лхагваагийн нэрэмжит тус тэмцээнд 8-72 хүртэлх насны 280 гаруй шатарчин оролцсоны 235 нь өсвөр үеийнхэн байжээ. Дундговь аймгийн 11 сумаас гадна Улаанбаатар хотын “Цэцэн нүүдэл”,”Хан Алтай” шатрын клубээс шатарчид оролцсон байна. Өсвөрийн шатарчид зургаан насны ангиллаар өрсөлдөж, найман насны ангилалд хөвгүүдээс Дундговь аймгийн Баянжаргалан сумын О.Ихзориг, охидоос “Цэцэн нүүдэл” клубын Цолмон, Анударь, 11-12 насанд “Хан Алтай” клубын Гарьдмагнай, “Цэцэн нүүдэл” клубын Айбока, 13-14 насанд “Цэцэн нүүдэл” Ууганжаргал, Ганчимэг, 15-16 насанд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Бямбадорж, Баянжаргалан сумын Ложийханд, 17-18 насанд “Цэцэн нүүдэл” клубын Тэнгис, Дундговь аймгийн математикийн гүнзгийрүүлсэн  сургалттай сургуулийн Сүрэнхорол нар алтан медалийн эзэд болжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж