Монгол Улсын гавьяат тамирчин, бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит хөнгөн жингийн олон хотын тэмцээний тов гарчээ. Тэмцээн гуравдугаар сарын 17-ны өдөр Спортын төв ордонд болох юм байна. Дөрөв дэх жилтэйгээ золгож байгаа “Ооскагийн тэмцээн”-д уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн 50, 55, 60, 66 кг-д барилддаг бөхчүүд зодоглоно. Тэмцээн бямба гаригийн 09.00 цагаас эхлэх бол нээлтийн ажиллагаа 16.30 цагаас болох юм байна.
Б.Марал