Говь-Алтай аймгийн хэмжээгээр мал ид төллөж, малчны хотонд төлийн дуу цангинаж эхэллээ. Одоогийн байдлаар нэг ингэ, 28 үнээ, таван гүү, 7175 хонь, 4614 ямаа бүгд 11723 мал төллөж, 11594 төл мэнд бойжиж байна. Нийт 373 төл хорогдсоноос Эрдэнэ суманд 155 хурга, 125 ишиг хорогдсон гэнэ. Нийтдээ 4685 том мал хорогдсон нь өнгөрсөн жилийн мөн үеэс 11000-аар бага байгаа юм байна. Тонхил суманд 1569, Чандманьд 1281 мал хорогдсон байна. Энэ хаврын тухайд ихэр төл олон гарч байгаа ажээ. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын /аймгийн сайн / малчин Г.Цандагвын цагаан ямаа гурван ихэр ишиг гаргасан нь мэнд бойжиж байна. Малчид төлөө бүрэн хүлээн авахаар ажил ихтэй байна.