Улсын драмын эрдмийн театраас өрх тусгаарлаж, “Мөрөөдлийн театр”-аа үүсгэн байгуулсан жүжигчин Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай нар театрын ууган бүтээлээрээ “Гэгээн муза” наадамд нэр дэвшээд буй. Тиймдээ ч өнгөрсөн долоо хоногт “Гэгээн муза-2011” наадмын нэр дэвшигчдэд гэрчилгээ олгох ёслолд хүрэлцэн ирж, батламжаа гардсан.
Жүжигчин Г.Эрхэмбаяр бага зэрэг жин хаясан харагдсан бол Г.Алтаншагай “хонгор шар, буржгар үст” болсон байлаа. Гадаад төрхөндөө огцом шинэчлэл хийж, үсээ шараар будуулсан тэрбээр саарал бүрх малгай, шоотой цамцаар гангарсан байв.
А.Зул