Банкны салбар дахь хэрэглэгчийн эрхийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

Банкны салбар дахь хэрэглэгчийн эрхийг хэлэлцэнэ

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдөр удахгүй тохиох гэж байна.  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/ удахгүй болох уг ойг тохиолдуулан “Банкны салбар дахь хэрэглэгчийн эрх” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг хийхээр болжээ. Хэлэлцүүлгийг энэ сарын 15-ны 10.00 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны хурлын их танхимд хийх аж. Хэлэлцүүлэгт ШӨХТГ, Монголын банкны холбоо, арилжааны банкууд, эрдэмтэд, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо төрийн бус байгууллагын  төлөөлөгчид оролцож банкны салбарт хэрэглэгчдийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа болон шийдвэрлэх арга замын талаар ярилцах юм байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1985 онд Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчмыг баталж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон Улсын өдөр болгон зарлажээ. ШӨХТГ 2010 онд тус байгууллагад түншлэгч гишүүнээр элсэн орж үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож байгаа ажээ.

                                    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж