Хорт хавдрыг багасгах молекуль гарган авчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

Хорт хавдрыг багасгах молекуль гарган авчээ

Испанийн Барселоны их сургуулийн эрдэмтэд хорт хавдрын өсөлтийг сааруулах молекулыг лабораторийн аргаар гарган авсан тухай ИТАР-ТАСС мэдээлэв. Эхний туршилт амжилттай болсон талаар эрдэмтэн судлаачид мэдэгдсэн бөгөөд хулганад хийсэн тарилга нь хулганы уушгины хорт хавдрыг эрс багасгасан аж. Молекулыг HS44 гэж нэрлэсэн байна. Молекулыг цусны цагаан бөөмөөс гарган авсан бөгөөд дархлааг идэвхжүүлэх замаар хавдрын томролтыг бууруулдаг гэж эрдэмтэд тайлбарлажээ.

HS44 молекулыг хорт хавдартай хүний биед бий болгож болох талаар эрдэмтэд судалгаа хийж байгаа бөгөөд ингэснээр хүн өөрөө дархлаагаараа хорт хавдрыг багасгаж болох юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж