Ардчилсан хүчний холбооны хурал болно

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Ардчилсан хүчний холбооны хурал болно

УИХ дахь Ардчилсан намын нэр бүхий гишүүдийн санаачлагаар “Монголоо
шинэчилье” уриатайгаар байгуулагдсан Ардчилсан хүчний холбоо /АХХ/-ны
Залуучуудын салбар холбооны хурал өнөөдөр 12.00 цагаас “Чингис” зочид
буудалд болох аж. Тус салбар холбооны хуралд оролцохоор 21 аймаг,
нийслэлийн есөн дүүргийн 150 орчим төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Мөн
энэхүү Залуучуудын салбар холбооны хуралд Ардчилсан хүчний холбооны
дарга УИХ-ын гишүүн З.Энхболд, салбар хороодын дарга нар болох УИХ-ын
гишүүн Н.Батбаяр, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Г.Баярсайхан нарын гишүүд оролцох
юм байна. Тус хурлаар залуучууд Монголоо шинэчлэх талаар үзэл бодлоо
уралдуулахын зэрэгцээ Залуучуудын салбар холбооныхоо зохион байгуулалтын
асуудлыг ч хэлэлцэхээр төлөвлөжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж