Японы эрдэмтэд нэвт харагддаг алтан загас бүтээжээ | News.MN

Японы эрдэмтэд нэвт харагддаг алтан загас бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Японы эрдэмтэд нэвт харагддаг алтан загас бүтээжээ

Японы хэсэг бүлэг эрдэмтэн судлаачид тунгалаг, нэвт харагддаг алтан загас бүтээжээ. Ингэснээр ажиглагчид бяцхан загасны цохилж буй зүрх, дотор эд эрхтнийг нэвт харах боломжтой бөгөөд харин судлаачид амьдралын явцыг нь ажиглахад илүү хялбар байх юм. Түүнчлэн өвөрмөц сонин амьтдад дуртай хүмүүст тохирох гайхалтай бэлэг болох гэнэ. Миегийн их сургуулийн дэд профессор Юүката Тамару хэлэхдээ “Амьд организмийн цохилж буй зүрх, бусад эд эрхтнийг шууд нэвт харах боломжтой. Учир нь хайрс болон арьсанд ямар ч пигмент байхгүй. Судлахын тулд заавал зүсч, задлах шаардлагагүй юм. Түүнчлэн алтан загасны бяцхан хар нүдний дээр байрлах тархийг ажигласан ч болно. Аквариум дотор байрлуулахад тунгалаг, нэвт гэрэлтсэн өнгөтэй загас байх нь тохиромжгүй ч гэсэн ажиглаж, судлахад гурван хэмжээст байдлаар харж болох учир олон давуу талтай” хэмээн ярьжээ.

Алтан загас 20 жил хүртэлх хугацаанд амьдрах чадвартай бөгөөд дээд тал нь уртаараа 25.4 см-т хүрдэг байна. Дээр дурдсан тунгалаг өнгөт алтан загасыг бүтээсэн Хирошимагийн их сургуулийн биологийн тэнхмийн эрдэмтэд 2010 оны сүүлчээр дээрх загасыг худалдаалж эхлэх бөгөөд дунджаар 110 ам.долларын үнэтэй байх гэнэ. Тэд мөн нэвт харагддаг мэлхий гаргаж авахаар ажиллаж байгаа аж.

2010 оны 1 сарын 4

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bair tureesluulne 2010-03-02 114.164.197.84

Arslanta guur in oir zaswar hiisen dulaan 2 oroo bair tureesluulne Une hymd mash dulaan Hagas tawilgata Utas 98090650

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж