Дуучин Бритни Спирс “X Factor”-тай хамтран ажиллах 10 сая ам.долларын саналаас татгалзжээ. Түүнд ирэх намрын шоунд шүүгчээр ажиллах санал тавьсан боловч дуучин бүсгүй хөлсөө чамласан гэнэ. Бритни Спирсийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр дуучин 20 сая ам.доллар шаардаж байгаа юм байна. Шоуны шүүгч Паула Абдул, Николь Шерзингер нарыг халснаас хойш хоёр шүүгчийн суудал эзгүй байгаа юм. Тэдний оронд Бритни Спирс, Жанет Жексон нарыг шүүгчээр авах тухай яриа гарсан ч одоогоор хэнтэй нь ч тохиролцож чадаагүй байгаа юм байна.
2008 онд Бритни Спирс Их Британийн “X Factor” шоунд “Womanizer” дуугаа дуулсан боловч ихээхэн шүүмжлэлд өртсөн билээ.
Н.Энх