Шударгаар өрсөлдөцгөөе!

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

Шударгаар өрсөлдөцгөөе!

Уриалга

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль ойртож буйтай уялдан улс төрийн намуудад өрсөлдөөний таагүй уур амьсгал үүсэх шинж ажиглагдах боллоо.

Ийм байдалд манай нам сэтгэл зовниж "Шударга сонгуулийн төлөөх санаачлага" гаргаж, улс төрийн намуудад хандаж дараахь уриалгыг толилуулж байна.

Нэг. Сонгуулийн кампанит ажлыг хуулийн хугацаанд нь эхэлцгээе.

Хоёр.Монгол Улсын Үндсэн Хууль, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг чанд сахин биелүүлж, эв эеийг хичээн, Монгол хүний ёс жудгийг эрхэмлэн сахиж, сонгуульд оролцогч нам, нэр дэвшигчдэд харилцан хүндэтгэлтэй хандаж, гүтгэлэг, доромжлол, элдэв башир үйлдэл, үйл ажиллагааг цээрлэж шударгаар өрсөлдөцгөөе.

Гурав.Нийгмийн улс төрийн тогтвортой байдлын эрх ашгийг үндэслэн манай намаас санаачлан дэвшүүлж буй "Шударга сонгуулийн төлөөх санаачлага"-д намууд бүгдээрээ нэгдэцгээе.

Манай нам Монголын улс төрийн ууган хүчний хувьд санаачлага гарган улс төрийн бусад нам, хүчнүүдтэй хамтран ард иргэдийнхээ сайн сайхан амьдрал, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдгээ илэрхийлж байна.

Монгол Ардын нам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж