Биеийн тамир спотын газрын дарга Ч.Наранбаатар өнөөдөр нийслэлийн есөн дүүргийн Биеийн тамир спортын хорооны дарга нарыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр, удахгүй Лондон 2012 зуны олимп болох гэж байна. Тийм учраас тамирчдаа сайн бэлтгэх хэрэгтэйг сануулсан юм. Мөн энэ жилийг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Сүүлийн үед спортоор хичээллдэг хүн олон болсон байна. Тэдгээр иргэдийг олон түмэнд сурталчлах, дэмжих үүргийг өглөө. Мөн энэ үеэр бүх спорт хороодийн дарга нарт нэг бүр нь сая төгрөгийн үнэтэй зөөврийн өсгөгч, микрофоныг гардуулан өглөө. Энэ зөөврийн өсгөгч нь хаа ч авч явах боломжтой бөгөөд батерейг нь цэнэглэх боломжтой ажээ.
П.Нанзад