Хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөр, Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголын мянганы сорилтын сангийн санаачилга, санхүүгийн дэмжлэгтэйгээр “Хүний хөхөнцөр вирус”-ийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын ажил өнөөдрөөс эхэлж байна. Эхний ээлжинд 11-15 насны охидыг гурван тунт вакцинаар үнэ төлбөргүй дархлаажуулах юм. Умайн хүзүүний хорт хавдрыг өвчлөлийн байдлыг харгалзан үзэж, эхний ээжинд Сэлэнгэ, Өмнөговь аймаг, нийслэлийн Баянгол, Багануур дүүргийн 11-15 насны 14491 охидыг сонгон дархлаажуулахаар бэлтгэжээ. Гэхдээ эдгээр охидын эцэг эхээс зөвшөөрөл авсны үднсэн дээр вакциныг хийх юм байна. Дархлаажуулалтын эхний тунг энэ сарын 12-16-нд, хоёр дахь тунг ирэх тавдугаар сарын 20-25-нд, гурав дахь тунг есдүгээр сарын 10-14-нд тус тус хийхээр төлөвлөжээ. Вакциныг булчинд тарьж хэрэглэх бөгөөд товлосон аймаг хотод амьдардаг бүх охидыг сайн дурын үндсэн дээр дархлаажуулах юм. Цаашид дээрх насны бүх охидыг бүрэн хамруулан урьдчилан сэргийлж, дархлаажуулах зорилготой аж.
А.Зул