Монголын боулинг сонирхогчдын холбооноос боулинг сонирхогчдын дунд зохион байгуулж буй олон төрөлт тэмцээнүүдийн нэг болох “Гурвалсан хос”-ын төрөлт тэмцээн боллоо. Нэг эмэгтэй, хоёр эрэгтэй тамирчин нэг баг болон оролцсон энэхүү тэмцээнд нийт 10 хос буюу “Big Bowling”, “ТЭЦ-3”, “Top Floor”, “New Beleg” зэрэг клубын тамирчид өрсөлдлөө. Гурван тоглолтын нийлбэр дүнгээр,
- 1526 оноогоор “Big Bowling” клубын Лхасүрэн, Төмөр-Очир, Өлзийхорол
- 1419 оноогоор “Big Bowling” клубын Сундуйжав, Бямбасүрэн, Нансалмаа
- 1396 оноогоор “Big Bowling” клубын Батхүү, Ганболд, Туул нар эхний байруудад тус тус шалгарсан байна.
Монголын боулинг сонирхогчдын холбоо боулинг сонирхогчдын дунд олон төрлийн тэмцээн зохион байгуулдаг бөгөөд 3-р сарын 1-нд “Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдөр”-т зориулан боулинг сонирхогч эмэгтэйчүүдийн дунд ганцаарчилсан төрлөөр боулингийн тэмцээн амжилттай зохион байгуулсан билээ.
Тэгвэл “Зэвсэгт Хүчний 92 жилийн ойн баяр”-ын өдөрт зориулан эрэгтэй тамирчдын дунд ганцаарчилсан төрлөөр боулингийн нээлттэй тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ. “TOP FLOOR” ХХК дэмжин оролцох тэмцээний шагналын сан 1.000.000 төгрөг юм байна. Тэмцээн 3-р сарын 15-нд 18:00 цагаас олон улсын стандартын шаардлага хангасан 10 зам бүхий "BUG BOWLING" төвд болно.
Б.ЭНХ