Авто замын газар нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

Авто замын газар нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

Дархан-Уул аймаг Авто замын газрын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулжээ. Аймгийн Тээвэр, авто замын газрынхан өнгөрсөн онд аймаг, сумдын болон хотын доторх нийтийн зорчигч тээврийн 39 чиглэлд 589 тээврийн хэрэгслээр 9535,8 мянган зорчигч тээвэрлэжээ. Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнээс улсын төсөвт 100 сая,  орон нутгийн замын санд 38,8 сая төгрөгийг тус тус төвлөрүүлсэн байна. Шатахууны үнийн огцом өсөлтөөс шалтгаалж, нийтийн тээврийн бүх чиглэлийн тарифт өөрчлөлт оруулж 14-20 хувиар ялгавартайгаар өсгөсөн зэрэг олон ажил хийжээ. Мөн хот хоорондын болон хотын доторх чиглэлүүдэд хууль бусаар нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг тээврийн хэрэгслийн тоо олширч, зорчигчийн тав тух, үйлчилгээний соёл, аюулгүй зорчих нөхцөлд сөргөөр нөлөөлж байгаа талаар  Тээвэр, авто замын газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Г.Батсүрэн ”Бид хулгайгаар хот хоорондын тээвэрт тендерт оролгүй хууль бусаар баталгаагүй техникээр зорчигч тээвэрлэдэг үйлдлийг таслан зогсоож чадахгүй байна. Мөн Авто вокзал хүртэл таксинууд 1000-2000 төгрөгөөр үйлчилж байгааг иргэд их шүүмжилдэг байсныг цэгцлэх үүднээс “Дархан Өлзийт” хоршоо шинэ, хуучин Дарханаас Авто вокзал хүргэх маршрутыг иргэддээ санал болгожээ. Мөн хот дотроо өндөр настанд үйлчлэх дунд оврын автобус өглөө 8-18.00 цагийн хооронд Дархан хотын 21 зогсоолд зогсож үйлчлэхээр боллоо” гэж мэдээлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж