
Нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж сард 3000 тонн буюу өдөрт дунджаар 100 тонн мах худалдах юм. Эхний ээлжийн нэмэлт нөөцийн махыг өнгөрсөн бямба гарагаас эхлэн Хөвсгөл аймгаас Улаанбаатар руу нийлүүлж эхэлсэн бөгөөд бусад аймаг нөөцийн махаа шат дараатай нийлүүлэх аж. Харин худалдах цэг болон хуваарийг тухай бүрт нь гаргах юм байна. Нийслэлийн хүн амын 2012 оны хэрэгцээнд зориулан нийт 12 мянган тонн нөөцийн махыг 20 аж ахуйн нэгж бэлтгэн нийлүүлж, өнгөрсөн нэгдүгээр сарын 15-наас эхлэн есен дүүргийн 326 цэгээр худалдаалж эхэлсэн.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин