
“Би гоонь хүн. Хүүхэдгүй. Хэн нэгэнтэй холбогдмоор л байна. Гэвч Ким Чен Иртэй төстэй төрх маань үүнд нэрмээс л болж байгааг та ойлгож байгаа болов уу” гэж Чон учирлалаа.
Хойд Солонгосын экс удирдагчтай бүр 160 сантиметрийн өндрөөрөө хүртэл адилхан төрсөн нь Уильям Чонд янз бүрийн рекламанд тоглох боломжийг олгосон юм. Тухайлбал, түүнийг данийн холбооны компанийн рекламанд тоглосон тухай The Sun мэдээлэхдээ зочид буудалд биш Лондоны баруун хэсэгт сантехникчээр ажилладаг тухай мэдээлсэн байх юм.
Өнгөрсөн онд Ким Чен Ирийг нас барсны дараа Чон хүүхний тэнгэр арай илүү ивээх болов уу гэж найдаж байжээ. Гэвч түүний ярьснаар бол, талийгч удирдагч түүнд түвэг удсан хэвээр л байна.
Эх сурвалж: TheSun