
Дундговь аймгийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгаас санаачлан “Мотоцикль” нэгдсэн арга хэмжээг аймгийн төв болон бүх суманд зохион байгуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, зам тээврийн хөдөлгөөнд оролцдог хөдөө, орон нутагт хэрэглэгдэж байгаа мотоциклийн эздийг аюулгүйн малгайтай болгож, улсын бүртгэлийн дугаар олгож, бүртгэлжүүлэн замын хөдөлгөөнд соёлтой, аюулгүй оролцдог болгох олон талын арга хэмжээг үүгээр гүйцэтгэх гэнэ. Ингэснээр хөдөө орон нутгийн замд гардаг замын осол тодорхой хэмжээгээр багасч, мотоцикль жолоодсон хүн бүхэн хариуцлага хүлээх ажээ.
Э.Сараа