Сүүлийн үед усанд сэлдэг оюутнуудыг Америкт ажиллуулна гэх мэтээр оюутнуудыг зуны амралтаар нь Америкт ажиллуулна гэх компаниудын сурталчилгаа эрчимжиж байгаа нь энэ бизнесийн сезон эхэлсний шинж юм. Уул нь мөнгө нь байгаад хүсэл нь байвал боломжийн энэ хөтөлбөрийн чанар зарим нэг хариуцлагагүй байгууллагуудын балгаар айхтар унаж, тив дамжсан шуугиан тарьж байсан нь саяхан. Харин тэгвэл энэ асуудал нь Америк, Монголын харилцаанд сэв суулгана гэж үзсэн үү, эсвэл ийм хариуцлагагүй байгууллагуудтай харилцахаа болихийг шийдсэн үү яасан Америкийн талаас "Work and travel" хөтөлбөрийг хаах санал гаргасан гэж дипломатын хүрээнд ярилцах боллоо. Энэ жил нэгэнт бүртгэл эхэлсэн учир хөтөлбөрийг үргэлжлүүлээд, харин дараа жилээс зогсоох тухай шийдсэн хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
М.УРИН