
Сбербанкны салбараас олон орны валют хулгайлсан бөгөөд нийт дүн нь 19 сая рубль болж байна. Цагдаа нарын хэлж байгаагаар банк дээрэмдэгчид дохиоллын системийн ажиллагааг мэдэж байсан төдийгүй мөнгө хадгалдаг сейфний түлхүүрийг хувилж авсан байжээ. Дохиоллын кодыг ч мэдэж байсан талаар цагдаа нар мэдэгдсэн байна. Тиймээс гэмт этгээд Сбербанкны ажилтан байж магадгүй хэмээн таамаглаж буй гэнэ. Цагдаагийн ажилтнууд сүүлийн таван жилийн хугацаанд тус банкинд ажиллаж байсан ажилтнуудын жагсаалтыг гаргаж, хэрэгт холбоотой эсэхэд шалгаж эхлээд байгаа юм.
Н.Тунгалаг