
2008 онд дэлгэцнээ гарч кино сонирхогчдын анхаарлыг ихээр татсан “Iron Man” superhero киноны хоёрдугаар анги өнгөрөгч долоо хоногт Лос-Анжелес хотноо нээлтээ хийсэн. Тус кинонд тоглосон Холливуудын шаргал үст бүсгүйчүүд болох Scarlett Johansson, Gwyneth Paltrow нар киноны нээлтийн улаан хивсний ёслолд Италийн нэрт загвар зохион бүтээгч Giorgio Armani-гийн урласан даашинз, хослолоор гоёжээ. Paltrow ноён Armani-гийн түүнд зориулж урласан алтлаг метал өнгөтэй торгон материалаар хийсэн шорт, пиджакны хослолоор, харин Johansson бүдэг цэнхэр ногоон туяатай “буржгар” cocktail даашинзаар гангарсан байв.