Саймон Коулын “X Factor” шоу хоёр ч шүүгч нь явсан тул шинэ баг бүрдүүлэх гарцаагүй шаардлагатай болсон. Тус шоу Бритни Спирсэд 10 сая ам.доллар санал болгон зөвшилцөлд бараг хүрч байгаа тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн. Гэтэл өнгөрсөн долоо хоногоос Бритни 10 саяас татгалзан, 20 саяыг хүссэн тухай яригдах болов.
“Фокс” болон Саймонд шоуныхаа нэр хүндийг хадгалахын тулд шүүгчийн суудлаа орхисон Паула Абдулаас дутахгүй алдартай хүнийг шүүгчээр авчрах хэрэгтэй байгаа. Бритнид 20 саяыг өгөхийн оронд 10 саяар Кристина Агулераг авчрах өөр нэгэн боломжийн тухай одоо шар хэвлэлүүд бичицгээж байна.