“Монгол ёсолгоо”-Архины эсрэг

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

“Монгол ёсолгоо”-Архины эсрэг

Монгол. Монгол ёс. Монгол ёслол сурталчилгааны кампанит ажил үргэлжилсээр байна. Энэ хүртэл Монгол ёсолгоог дэмжиж байгаа олны хүндлэл хүлээсэн 12 эрхмийн дуу хоолойг та бүхэнд хүргээд байгаа. Эдгээр хүмүүсийн яриаг анхаарч уншсан хүмүүс Монгол ёсолгоо бол архи биш гэдгийг ойлгосон байх. Гэвч, зарим иргэдийн дунд далайцтай цацагдаж байгаа энэхүү сурталчилгааг архитай холин ярилцах, тэр дунд нь манай томоохон компанийн нэр явах үзэгдэл мэр сэр байна.

“Монгол ёс” ТББ-иас хийж байгаа энэхүү кампанит ажил бол ёс заншлаа судлах, сэргээх, уламжлуулах, хэвшүүлэх ариун нандин зорилготойгоор анх байгуулагдсан. Өдий хүртэл энэхүү зорилгоосоо гажаагүй явна. Өөрөөр хэлбэл, архи, согтууруулах ундаа огтоос биш юм. Хэрэв энэ архи, тамхитай холбоотой байсан бол олны хүндлэл хүлээсэн 12 эрхэм үүнийг дэмжиж дуу хоолойгоо өргөхгүй байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч ч цагаан сарын бөхийн барилдаанд монгол ёсоороо ёсолж түмэн олондоо хүндэтгэл үзүүлэхгүй байсан. Юманд учир, суманд гичир гэдэг. Архины аюулаас ард олноо сэрэмжлүүлж байгаа Ерөнхийлөгч ийм юм хийнэ гэж үү.

Энэ бүхэн Монгол ёсолгоог архины сурталчилгаатай холбон ойлгож байгаа хүмүүст эцсийн баттай хариулт болж чадах биз ээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж