Монголын хамгийн өндөр уул Алтай Таван Богд юм. Гэхдээ энэ уулын хамгийн дээд оргил буюу Хүйтэн уул 4374 метрийн өндөрт оршдог ажээ. Харин манай орны хамгийн нам доор газар бол Дорнод аймгийн Эрээнцав сумын нутаг дахь Хөх нуур 560 метрийн өндөрт байдаг . Тэгвэл хамгийн өндөрт оршдог аймгийн төв далайн төвшнөөс дээш 2181 метр өндөрт орших Говь-Алтай аймгийн төв Алтай юм. Хамгийн нам дор газар оршдог аймгийн төв гэвэл далайн төвшнөөс дээш 626 метр өндөрт Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар оршдог гэнэ. Мөн хамгийн өндөрт оршдог сумын төв далайн төвшнөөс дээш 2400 метр өндөрт байдаг Ховд аймгийн Дуут сум бол хамгийн нам дор газар оршдог нь далайн төвшнөөс дээш 600 метр өндөрт байх Дорнод аймгийн Эрээнцав сумын төв ажээ.
Э.Сараа