Агнуурын трофейг Монголд хэрэглэх боломжгүй

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

Агнуурын трофейг Монголд хэрэглэх боломжгүй

Манай анчид ан ав хийснийхээ хишгийг ерөөж, ганзага мялаах, ганзага хуваах, ганзага тараах зэрэг үйлийг хийдэг уламжлалтай байжээ. Харин сүүлийн үед ан хийсний бэлгэ тэмдэг  болгож эвэр, толгойн гавлын яс, соёо, савар, хумс зэрэг эд эрхтнийг нь цуглуулан хадгалдаг заншилтай болсон. Өөрөөр хэлбэл, ан амьтны эдгээр эд эрхтнийг  ангийн трофей  гэдэг ажээ. Мөн тухайн анчны чадварыг агнуурын трофей нь харуулдаг дэлхийд тогтсон жишиг байдаг гэнэ. Манай улсын хувьд ангийн трофей нь хэмжээгээрээ дэлхийд томд тооцогддог бөгөөд үзэмж, үзэсгэлэн төгөлдрөөрөө гайхагддаг юм байна. Гэхдээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар агнахыг зөвшөөрдөг амьтдын тоонд өнөөдөр зэрлэг гахай, бор гөрөөс, загас, цагаан зээр, шувуу зэрэг байдаг ажээ. Үүнтэй холбоотойгоор агнуурын трофей гэдэг ойлголтыг Монголд хэрэглэх боломжгүй хэмээн мэргэжилтнүүд дүгнэсэн байна.

Э.Саруул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж