70.000-ийн мөрөөр сэтгүүлч, камертайгаа

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

70.000-ийн мөрөөр сэтгүүлч, камертайгаа

Иргэдийн ядуу
зүдүү, яаруу давчууг далимдуулан амласан эх орны хишиг, эрдэнийн хувь
гээд л элдэв амлалтын эхний хэсэг 70,000 төгрөг нэрээр олноо алдаршиж
сар шинийн өмнө баахан хөгшчүүлийн даралтыг ихэсгээд, одоо баахан хүний
хараалыг идэх аястай үргэлжилж байна. 

Их сонин юм ТВ-ээр харлаа. Нөгөө яагаав шөнөжин тольдож гүйдэг
мэдээний хөтөлбөрийнхөн камертайгаа хаашаа ч хамаагүй харж явдаг юм
болохоороо нэг хүнийг олоод очоотхож. Тэр нь их ядарсан хүн юм аа…
Өнгөрсөн хүний 70,000 төгрөгийг авах гээд бөөн будилаан, баахан зардал
болж яваагаа учирлана. Түүний буруу ч гэж юу байхав дээ. Хүний хөгжлийн
сан гээчийн тухай хуулинд нь "Талийгаачийн ар гэрийнхэнд нь өв
залгамжилж өгнө" заачиж. Үүнийг мэдэхгүй яваа хорооны нийгмийн ажилтан
гэдэг том дарга "Үгүй" гэж гүрийгээд нас барсан хүний гэрчилгээ, бас бус
бүрдүүлэх материал авч ир гээд эгээ л амьд хүний баримт бичиг
бүрдүүлэхээс илүүг нэхсэн байх юм. Тэгэхээр нь нөгөө зүдэрсэн бүсгүй хаа
хамаагүй иргэний бүртгэл энэ тэр гээд баахан газраар гүйжээ. Эцэст нь
тэгээд баахан зарлага, бүтсэн ажил үгүй хоцорч байгаа төрх харагдана.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж