Усны эрчим хүчний тухай

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

Усны эрчим хүчний тухай

Усны урсгалын хөдөлгөөний энерги нь уснаас эрчим хүч үйлдвэрлэх үндсэн элемэнт болдог бөгөөд энэ нь тухайн бүс нутгийн цаг уур газарзүйн болон геодизийн нөхцлөөс хамаардаг.

Усан цахилгаан станцад усны урсгалын потенциал, кинетик энергийг турбины механик энергиэр дамжуулан цахилгаан энергид хувиргах хувиргалт хийгдэнэ. Урсгалын энергийг ашиглах нөхцөл нь жилийн туршид голын урсацын өөрчлөлт, цаг уурын нөхцөл, голын усны түвшний олон жилийн дундаж үзүүлэлт гэх мэт олон зүйлээс хамаардаг.
Зураг.5.10 Усан цахилгаан станцын бүдүүвч.
Физик техникийн дэвшлийн дүнд усны энергийг эрчим хүчний зориулалтаар XIX зууны сүүл үеэс ашиглаж эхэлсэн байна. Манай гариг дээрх бүх голуудын усны эрчим хүчний потенциал 190000ТВтц/жил ба үүний 9%-ийг ашиглаж байна.

Усан цахилгаан станц нь бусад сэргээгдэх эх үүсвэрүүдийг бодвол суурилуулалтын зардал өндөр байдаг. Дээд болон доод боомт(түвшин)-ын өндрийн ялгааг напор гэнэ. Турбинд орох усны потенциал энерги хэдий чинээ өндөр напортой байна үйлдвэрлэх цахилгаан энергийн хэмжээ төдий чинээ их байна. Орчин үед хэт том чадлын усан цахилгаан станцуудыг бага, дунд чадлын станцуудаар солих хандлага бий болж байна. Энэ нь төвлөрлийг багасгах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэгтэй холбоотой.

Сүүлийн үеийн усны энергийн ашиглалтын хэлбэр нь бага, микро чадлын гольдролын станцуудаас гадна хөвөгч хэлбэрийн усан цахилгаан станцууд болж байна. Хөвөгч хэлбэрийн усан цахилгаан станцын онцлог нь далан барих, цементэн суурь цутгах нэмэлт зардал гаргахгүй, экологийн хувьд цэвэр, усны урсгалын горимын өөрчлөлтөнд уян хатан, урсгалын бага хурданд ажиллах боломжтой юм.

УЦС төлөвлөхдөө удаан хугацааны судалгааны материал дээр тулгуурлан хийдэг. Эдийн засгийн хувьд голлох үзүүлэлт нь усны урсацын хэмжээ, дээд болон доод усны түвшний зөрүү буюу уналт, турбин болон генераторын ашигт ажиллагааны түвшин байдаг. Усны урсацын хэмжээ ихэвчлэн улирлын чанартайгаар өөрчлөгдөнө.

Манай орны хувьд 5-8 сар хамгийн их урсацтай үе юм. Хэмжээ нь жилийн бүх л хугацааны туршийн урсацын хөндлөн огтлолын талбай, урсацын хурдны үржвэрээр тодорхойлогдоно. Уналтыг голчон суваг болон далангаар зохиомлоор бий болгодог. Тухайн голын газрын хэвгий их байх тусам уналт өндөр байх боломж ихтэй.

Мэдээллийн эх үүсвэр: ШУТИС-ийн ЭХИС, СЭХ тэнхмийн багш О.Батжаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж