Боливийн ерөнхийлөгч Эво Моралесийн биеийн байдал хоолны дутагдал ба ужиг ядаргааны улмаас сүүлийн үед ихээхэн доройтлоо гэж La Segunda порталаар мэдээлсэн байна. Өдөрт 20 цаг ажиллан хооллож, амарч чадахгүй байгаа өдрийн дэглэмийн улмаас Моралесийн биеийн байдал муудсан хэмээн энэ орны Эрүүл мэндийн сайд асан Гильермо Куэнтас ярьсан байна. Ерөнхийлөгчийн өдөр өглөөний таван цагт өргөөнд нь ажлын уулзалтаар эхэлдэг гэнэ. Дараа нь тэрээр 2-3 удаа улс орныхоо хаа нэг газар ажлын айлчлалаар очдог байна. Түүний очдог цэгүүд нь далайн төвшнөөс 250-4100 метрийн өндрийн хэлбэлзэлтэй ажээ. Энэ сарын эхээр 52 настай Моралес хоёр хоногийн турш эмнэлэгт яаралтай хүргэгдэн хэвтсэн байна. Өмнө нь түүний давсаг, өвдөг ба хамрын хөндийд нь хэд хэдэн мэс засал хийсэн байжээ.
Ш.Мягмар