Гурав дахь жилдээ болсон тус цэнгүүнийг аймгийн сумдын зөвлөл, аймгийн Бурхан шашинтны төв “Эрдэнэмандал хийд”, Түвшинширээ сумын Алтанбулагийн “Доналин хийд” болон “Баян-Эрхэт” шашны бага сургууль хамтран зохион байгуулсан байна. Цэнгүүнд бүх сумдын тахилгатай уул овоодын тахилгын сангийн уншлага, урлагийн мастеруудын тоглолт болж, сар шинийн золголтоор үргэлжилсэн юм. Мөн Монгол Улсын Ардын жүжигчин С.Шархүү, Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, СТА, хөгжмийн зохиолч Ч.Мөнхжаргал болон залуу уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөв. Энэ үеэр Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшинд “Нутгийн алдар” медаль гардуулсан байна. Мөн Түвшинширээ сумын нэгэн иргэн азтай үзэгчээр шалгарч Утайгүмбэнд аялах эрхийн бичгээр шагнуулсан байна.
“Нутгийн минь хишиг” цэнгүүн боллоо
Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс “Нутгийн минь хишиг” шашин, урлагийн их цэнгүүнийг өчигдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгууллаа.
Ч.БОЛОР