
Шинжаан-Уйгарын автономийн районд терроризмд сэжиглэгдсэн Уйгарын үндэсний хөдөлгөөний дөрвөн идэвхтэнг хөнөөсөн тухай “Чөлөөт Ази” радио мэдээлж байна. Хорол хотын ойролцоох Товурчи сууринд хийгдсэн цагдаагийн ажиллагааны явцад энэ хэрэг явдал гарчээ. Цагдаа нарын авсан мэдээгээр тэсрэх төхөөрөмж бэлтгэж байсан нутгийн хүн санамсаргүй дэлбэрэлтэд өртөн шархдсан ба хүчнийхэн түүний мөрөөр уг ажиллагааг явуулжээ. Террористын гэрт цагдаа нар очиход зөвхөн хүүхдүүд, эмэгтэйчүүд л байсан бөгөөд гэнэт цагдаа нар руу хутга сүхээр зэвсэглэсэн эрчүүд дайрсан байна. Цагдаагийн суманд дөрвөн эрэгтэй өртөн амь үрэгдсэн байв. Бөмбөг бэлтгэж байгаад шархадсан хүнийг хүчнийхэн барьсан бөгөөд тэрээр хятад үндэстнүүдэд халдахаар бэлтгэж байснаа хүлээжээ.
Ш.Мягмар