
Архангай аймгийн Өлзийт суманд шинийн 15-нд Адистай алтан зуу бурханы мөргөлд зориулсан үндэсний бөхийн барилдаан боллоо. Барилдаанд аймаг цэргийн цолтой болон залуу 32 бөх барилдсанаас Архангай аймгийн Булган сумын харьяат аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат аймгийн арслан Ж.Амартүвшин үзүүрлэлээ. Харин шөвгийн дөрөвт Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат аймгийн арслан Ж.Сүхбат, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн заан Ж.Дагва-Очир нар шалгаран үлдэв.