
МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр /2012.03.12/ 12.00 цагт МҮОНТ-ийн мэдээллийн танхимд долдугаар сарын 1-ний үйл явдлын талаар мэдээлэл хийх юм байна. Дашрамд дуулгахад, Н.Энхбаяр нь энэ сарын 14-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд болох цагдаагийн дарга нарын шүүх хурлыг ил тод, нээлттэй явуулах хүсэлтээ УИХ-ын дарга болон бусад нэр бүхий гишүүдэд гаргаад байгаа юм. Уг хүсэлтдээ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөн онц байдал зарласны дараа хийсэн ажил болох, онц байдлын шуурхай штабын шийдвэрүүд, ажлын төлөвлөгөө, хуралдааны тэмдэглэл зэргийг улсын нууцын зэрэглэлгүй болгож өгнө үү хэмээжээ.
С.Отгон