
Гамшигт ихээхэн нэрвэгдсэн Фүкүшима-1” атомын цахилгаан станцад ч нэг минутын чимээгүй гашуудал зарласан ба АЦС-ийн оператор Tepco компани дахин олон нийтээс ослын төлөө уучлалт гуйлаа. Японы эзэн хаан Акихито ба тус орны ерөнхий сайд Есихико Нода нар Токиогийн Үндэсний театрт болсон гашуудлын арга хэмжээнд иржээ. Өнгөрсөн жилийн байгалийн гамшгаар нийт 19 мянган хүн амиа алдаж, зарим нь ор сураггүй болсон юм. Тэднээс 16 мянган хүн нь албан ёсоор амь үрэгдсэнд тооцогдож байна. Нийтдээ 330 мянган байр байшин нуржээ.
Ш.Мягмар