Украины экс-ерөнхий сайд Юлия Тимошенко эмэгтэйчүүдийн колонид ял эдэлж байгаа бөгөөд өмнөхийн адил шоронд ажиллах мөн хоригдлын хувцас өмсөхөөс татгалзсан хэвээр байна гэж тус улсын Шүүхийн шийдвэр биелүүлэх алба мэдээлж байна.
Харьков дахь Качановын эмэгтэйчүүдийн колонийн хоригдлууд орны цагаан хэрэгсэл, ажлын хувцас, таар шуудай оёдгоос гадна мод чулууны ажил хийдэг ажээ. Колони нь бүхэл бүтэн үйлдвэрийн газартай гэнэ. Украины Засгийн газрын тэргүүн асан шоронгийн захиргаанд өргөдөл өгч, ажил хийхээс татгалзсанаа тайлбарлажээ. Надад “Эх орон” намын даргын ажил бий учраас дэглэмийн бүх шаардлагыг биелүүлж чадахгүй хэмээн Тимошенко тайлбарласан байв.
Ш.Мягмар
"Ардын эрх" сонин