2012 оны 03 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 12-17 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын саваар 6-11 градус хүйтэн, Алтай өвөр говиор 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 метр. 4-6 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байна. Даралт өдөртөө тогтвортой байна.
13-нд зүүн зүгийн нутгаар, 14-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун болон төвийн нутгаар, 16-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд зүүн зүгийн нутгаар, 14-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 15,16-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 13-нд нутгийн зүүн хагаст, хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр хүйтрэнэ. Бусад хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.