Татварын ерөнхий газрын дэд даргын баталсан “Хяналт шалгалт хийх ажлын удирдамж”-ийн дагуу тус газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн хэлтэс, Нийслэлийн татварын газар, дүүргийн Татварын хэлсийн хяналт шалгалт онцной албан татварын ажил эрхэлсэн татварын улсын байцаагчдын бүрэлдэхүүнтэй баг саяхан согтууруулах ундаа худалдан борлуулж буй газруудад шалгалт хийжээ. Шалгалтад “Наран туул” олон улсын худалдааны төв, “Бөмбөгөр”, “Драгон” гэсэн 20 аж ахуйн нэгж төвлөрсөн зах ,дэлгүүрүүд хамрагдсан байна. Энэ үеэр Хяналт онцгой албан татварын тэмдэггүй, хуурамч тэмдэгтэй, буруу тэмдэг наасан, эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй, үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн орлого, зарлагын болон нэмэгдсэн өртгийн албан татварын падаан зэрэг анхан шатны баримтгүйгээр борлуулж байсан 28 нэр төрлийн, 0.05-1.00 литрийн 611 шил буюу 2,991.7 мянган төгрөгийн согтууруулах ундааг хураан авч улсын орлого болгожээ.
Г.Дарь