Нийслэлд зам тээврийн осол буурчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.11-нд нийтлэгдсэн

Нийслэлд зам тээврийн осол буурчээ

Улсын хэмжээнд оны эхний хоёр сарын байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 276 гарчээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ нь 26.6 хувиар өссөн үзүүлэлт хэдий ч нас баралт 8.1 хувиар, гэмтсэн хүний тоо 12.3 хувиар буурсан юм байна.

Гэхдээ орон нутгийн замд нас барсан хүний тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 27,3 хувиар өссөн бол нийслэл хотод нас барсан хүн 20 хувиар, гэмтсэн хүний тоо 18,8 хувиар буурсан байна. Осол, буурсан нь Улаанбаатар хотыг тойрсон гол замууд болох Налайх, Багануур, Багахангай Төв аймгийн Лүн, Баянчандмань сумдад хяналт шалгалтын байнгын пост байгуулж, хот, хөдөөнөөс орж  гарч буй тээврийн хэрэгсэлд хяналт тавьсантай холбоотой хэмээн Замын цагдаагийн газрынхан онцоллоо. Орон нутгийн замууд хяналттай болсноор дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслүүдийн зөрчил багасч, зам тээврийн осол  буурч, ачаа болон зорчигч тээвэрлэлт, бүрэн бус тээврийн хэрэгсэл нэвтрэн өнгөрөх зөрчил эрс багассан байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж