Ингэхдээ талууд хэд, хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар болж санамж бичгийг баталгаажууллаа. Ингэхдээ Монгол Улсад мэдээллийн технологийн техник хэрэгслийг хөгжүүлэх, үйлдвэрлэх, худалдаалах бүхий л үйл ажиллагааг боловсронгуй болгох, хэрэглэгчийн эрх ашгийг хүндэтгэн ажиллах хүрээнд хамтран ажиллахаар болсон юм. Тухайлбал, Монгол Улсын болон олон улсын чанарын шаардлага, стандартыг дотоодын аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, мэдээллийн технологийн салбарт үндэсний брэндийг дэмжих сурталчлахад дэмжлэг үзүүлэх.
Техник хангамжийн менежмент, бүтээмж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд олон улсын стандарт, бүтээмжийн арга хэрэгслүүдийг өргөнөөр ашиглах.
Компьютер, техник хангамжийн засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийг нэгтгэн зохион байгуулж, бүртгэлжүүлэн, мэргэшсэн засварчны гэрчилгээ олгох зэрэг ач холбогдол бүхий арга хэмжээ тусгагдсан юм.