Хэв журам хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн газрын дөрвөн алба хаагчийг их хэмжээний авлига авсан хэрэгт холбогдуулан өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанаас цагдан хорьсон. Хэв журам хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн газрын хоёр офицер, хоёр ахлах ахлагчийг авлигын хэрэгт сэжиглэн цагдан хорьсноос долоо хоногийн дараа Хэв журам хамгаалах газрын ерөнхий зохицуулагч, үүрэг гүйцэтгэгч цагдаагийн ахлах дэслэгчийг нэмж хорьсон юм. Улмаар уг хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй энгийн иргэн, хятад ченжүүдийг сэжигтнээр тооцон шалгаж байгаа юм. Эх сурвалжийн мэдээллээр уг хэрэгт цагдаа нараас гадна зуучлагч иргэд, цагдаа, хил гаалийн эрх бүхий албан тушаалтнуудыг холбогдуулан шалгаж, нийтдээ 20 гаруй хүнийг сэжигтнээр тооцжээ.
Цагдаа нарт авлига өгч хилээр их хэмжээний хушны самар гаргасан хоёр хятад иргэнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд нэг нь хилээр гарсан байх магадлал өндөр байгаа аж. Хятадууд самраа хоёрдугаар сарын 6-нд хилээр гаргасан гэнэ. Хилээр таван вагон нийтдээ 225 тонн самрыг жонш нэрээр нуун далдалж, өөр барааны бүрдүүлэлт хийн гаргажээ. Ингэхдээ урьдаас төлөвлөж уг хэрэгт хамааралтай хүмүүст авлига өгсөн бололтой.

О.Сэргэлэн