Эд хөрөнгийн бүртгэлийн газар ачааллаа дийлэхээ болив

Хуучирсан мэдээ: 2012.03.11-нд нийтлэгдсэн

Эд хөрөнгийн бүртгэлийн газар ачааллаа дийлэхээ болив

Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахын тулд Засгийн газраас жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгох шийдвэрийг гаргасан. Харин үүнд хамрагдах иргэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Эд хөрөнгийн бүртгэлийн газраас өмнө нь орон сууц эзэмшиж байгаагүй гэсэн архивын лавлагаа авах шаардлагатай болж буй юм. Үүнтэй холбоотойгоор тус газраар үйлчлүүлэх иргэдийн тоо дөрөв дахин өссөн байна. Тодруулбал, Засгийн газраас зургаан хувийн хүүтэй зээл олгох шийдвэрийг гаргаагүй байхад өдөрт 200 орчим иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байсан бол одоо 850-д хүрчээ. Мөн тус газарт очиж байгаа иргэдийн хувьд буцах шаардлага нэлээд гарч буй гэнэ. Учир нь нэгэн үе иргэд орон сууцныхаа өмчлөлийг баталгаажуулахдаа хүүхдийнхээ нэрийг давхар бичүүлдэг байсан нь одоо харин “гай” тарьж зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжийг нь үгүй хийх болжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж