Цунамид өртөгсдийн дурсгалыг хүндэтгэж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.11-нд нийтлэгдсэн

Цунамид өртөгсдийн дурсгалыг хүндэтгэж байна

Өдгөөгөөс яг нэг жилийн өмнө Япон оронд хүчтэй газар хөдлөлт болж, цунами нүүрлэсэн билээ. Энэхүү байгалийн гамшгийн улмаас 16 мянга орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн одоо болтол ор сураггүй болсонд тооцогдож байгаа билээ. Мөн олон мянган хүн орон гэргүй болж, түр хорогдох байранд амьдарч байгаа юм.

Өнөөдөр цунамид өртөгсдийн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаа Япон орон даяр өрнөж байгаа ба саяхан хагалгаа хийлгэсэн Японы эзэн хаан Акихито оролцож байна.

Өнгөрсөн оны яг энэ өдөр цунами эхэлсэн цаг буюу орон нутгийн цагаар 2.46 цаг орон даяар дуугаа хураан цунамид өртөгсдийн дурсгалыг хүндэтгэх аж.

Цунамийн гамшгийн улмаас тус улсад 300 тэрбум ам.долларын хохирол учирсан ба сэргээн босгох ажил өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж