Уг хэрэгт тус банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн нарыг холбогдуулан шалгасан. Улмаар мөрдөн байцаалтын явцад Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарын гэм буруутай нь нотлогдоогүй гэж үзээд Нийслэлийн прокурорын газраас тэдний хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
Харин тус банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжийгийн банкны мөнгө үрэгдүүлсэн гэм буруутай гэж үзээд өнгөрсөн сард зургаан жилийн хорих ял оноосон ч 2009 онд баталсан "Өршөөл үзүүлэх тухай хууль"-д хамруулан, түүнд оноосон зургаан жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, харин харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учруулсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах ёстой гэж шийдвэрлэсэн билээ.