“аюул арилсан уу” гэдэг асуулт тавьж байлаа. Шинжээчид, бэлгэ тэмдэг
болсон толгойлогчоо алдсан аль Кайда болоод тэдэнтэй холбоотой
бүлэглэлүүд өшөө хорслоо авах арга зам хайх болохоор хэсэг хугацаанд
террорист халдлагын аюул нэмэгдэнэ гэж байна. Ноён бин Ладены үхэл Жихад
хөдөлгөөнийхөнд үлэмж нөлөөтэй аль Кайда бүлгийн нэрийг сэвтээсэн нь
мэдээж. Осама бин Ладен үхсэнээр амьдаасаа ч илүү асуудал болж байна.
Үнэндээ түүний үхэл дайснуудаас нь илүү тойрон хүрээлэгчдэд нь илүү
ашигтай юм.
Магадгүй, 2001 оны арваннэгдүгээр сард ноён бин Ладеныг Тора Бора
ууланд бүгэж байхад нь хөнөөх боломж гарсан бол аль Кайдад жинхэнэ
цохилт болох байлаа. Гэтэ л бүхэл бүтэн 10 жил өнгөрсөн болохоор энэ
хугацаанд террорист байгууллага бин Ладенгүйгээр цаашдаа амьдраад байх
чадвартай болчихсон болов уу. Учир юу вэ гэвэл, Бин Ладены 2005 оноос
хойш нуугдаж байсан интернэтгүй байрыг нь харвал тэр хүн хэдийн ач
холбогдлоо алдсан бололтой юм. Аль Жазира телевизээр хааяа нэг гардаг
видео бичлэгээс нь харахад бин Ладены илтгэх авьяас нь л аль Кайдад
хэрэг болж байсан гэлтэй.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Афганистаны аль Кайдагийн гол бааз,
түүнчлэн Пакистаны овог аймгуудаас тусгай хүчин байгуулах суурь
тавигдаж, 200 шахам халдлагыг идэвхтэй гишүүдээрээ зохион байгуулж,
сүлжээгээ өргөжүүлэн шинэ удирдагчдаар цус сэлбэжээ. Мөн мятаршгүй
бэлтгэл сумангуудыг үүсгэн, шинэ баазууд ч байгуулсан. Аль Кайдагийн төв
штаб орон нутгийн болоод үндэсний үзэлтэй Жихад бүлгүүдтэй яаж ажиллах
аргаа олж, хүчээ нэмэгдүүлэх, хүчирхийллийн байгаа олоход нь тусалж
иржээ. Бин Ладены үхлийг эс тоон талибанчууд Йэмэн (Арабын булан дахь Ал
Кайда), Хойд Африк (Магреб дахь Ал Кайда) мөн Сомалигийн аль Шабаб
зэрэг салбаруудаа зэвсэг техникээр хангахын зэрэгцээ Афганистан,
Пакистанд хийх дайнаа урьдынхаас илүү хүчтэй өрнүүлэхээр зэхэж байна.
Одоогоор аль Шабаб болоод Магребийн аль Кайда бүлэглэл бүс нутагтаа
голлон тоглогчид бөгөөд барууныхан тэднийг өнгөрсөн долоо хоногт
Марракешт жуулчдын хамгийн их ордог кафед бөмбөг дэлбэлсэн хэрэгт сэрдэж
байгаа юм. Барууны аюулгүйн албаны эх сурвалжууд Арабын булангийн аль
Кайда бүлэглэлийг хамгийн том бөгөөд аюул занал нь өсөж яваа дайсан
хэмээн үздэг.
Арабын булангийн аль Кайда бүлэглэл ноён бин Ладены хувийн шадар
туслах асан Нассэр аль Вахаяаши, Йэмэн гаралтай Америкийн иргэн, имам
Анвар аль Авлаки нарын удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг. Тэд Форт
Хүүдийн буудалцаанаас эхлээд зул сараар биедээ бөмбөг нуусан амиа
золиослогчийн үлдсэн халдлага, өнгөрсөн аравдугаар сард принтерийн
хоронд бөмбөг нуун, Чикагоруу нисч явсан ачааны хоёр онгоцыг дэлбэлэхийг
завдсан нарийн зохион байгуулалттай, Америкийг чиглэсэн хэд хэдэн ажлыг
зохион байгуулжээ. Бин Ладены үхэлтэй хамт дайралтаас хамгаалах
үүрэгтэй хойд болоод зүүн Йэмэний баазууд устан үгүй болов. Харин Арабын
булангийн аль Кайд бүхэл бүтэцдээ нөлөөллөө нэмэгдүүлэх асар их боломж
байгаа юм. Хийхээсээ ярих нь амар ч тэд эхэлснээ дуусган өөрсдийн
чадвараа баталгаажуулах л үлдэж байна.
Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд хугацаа орно. Үүнтэй хамт ноён бин
Ладены үхлийн төлөөсөнд аль Кайда унтаж байсан “Ганцаардмал чоно”
бүлэглэлийг сэрээн Баруун руу дайралт хийлгэх, Пакистан, Афганистаны
хөдөлгөөнийг идэвхжүүлэх биз. Өөрөөр хэлбэл, ийм ажиллагаа энэ долоо
хоногт юм уу, энэ сард болж магадгүй. Арван жил үргэлжилсэн цэргийн
ажиллагаа, зарлагдсан асар их мөнгөний үрээр аль Кайда хүчин мөхөстсөн ч
байж болох. Бас илүү хүчирхэг болсон ч байж мэднэ . Ухаалаг удирдагч
бин Ладений үлдээсэн төгс сүлжээ ажиллаад эхэлбэл юутай их аюул билээ.