Шарталтыг эмчилж болох уу?

Хуучирсан мэдээ: 2012.03.11-нд нийтлэгдсэн

Шарталтыг эмчилж болох уу?

Шарталтыг эмчлэх найдвартай зүйл байхгүй гэж эмч нар ярьж байна. Судлаачид шарталтад нөлөөлөх аргуудыг судлан 15 удаа эмнэлгийн туршилт хийсэн бөгөөд судалгааны явцад ямар ч арга үр дүнгээ өгөөгүй гэж British Medical Journal сэтгүүлд бичжээ. Тэнд “Согтууруулах ундаа хэрэглэсний дараа биед учрах хор хөнөөлөөс сэ ргийлэх ямар ч арга хэрэгсэл байхгүй. Шарталтаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол тэвчих, биеэ барих явдал” гэж тэмдэглэсэн байна.

Тэвчих ээ? Энэ бол инээдэм биш. Согтууруулах ундаа хэрэглэсний маргааш өглөө толгой өвдөх нь хэвийн үзэгдэл. Үүнийг намдаах нийтлэг аргад тослог ихтэй өглөөний зууш, өвчин намдаах эм, шөл уух, түүхий өндөг, халуун соус идэх зэрэг орж байна. Мөн зарим хүн хамгийн сайн эмчилгээ бол “зуу татах” гэж хэлдэг.

Шартахад биеийг зовоодог өөр нэг асуудал бол цангах. Уусны дараа толгой өвдөх, бөөлжис цутгах, бие сульдах зэрэг шарталтын хэлбэрүүд нь нөгөө талаар биен дэх ус дутагдсаны шинж. Согтууруулах ундаа нь цус болон тархинд нэвтэрсэнээр бие дэх гормоныг идэвхжүүлж, усны шингэлтийг түргэс гэдэг. Өөрөөр хэлбэл, энэ үед шингэн юм хэрэглэснээр тухайн зүйл шууд давсаг руу ордог гэсэн үг.

   Маргааш өглөө нь ам хуурайшиж, маш ихээр толгой өвддөг. Энэ бол махбод өмнө алдсан шингэн, сод болон калигаа нэхэж буй хэрэг бөгөөд бие сульдах, ядрах, сэтгэлээр унах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Олон хүн согтууруулах ундаа хэрэглэдэг. Архи уусны дараа дотор муухайрах, бөөлжих, толгой өвдөх зэрэг таагүй мэдрэмжийг үгүй болгож, асуудлыг шийдэх гэж хүмүүс оролдсоор ирсэн. Гэвч шарталтаас сэргийлэх арга юу вэ, уухгүй байх уу?

Зарим согтууруулах ундаа кали, глюкоз агуулж байдаг. Гэсэн ч заавал түүнийг олж хэрэглэх шаардлагагүй бөгөөд унтахаасаа өмнө спортын сэргээш ундаа юм уу, газрын самартай ус уусвал өглөө мэдрэгдэх цангалтаас сэргийлж болно.

Шарталт гэдэг нь нэг ёсондоо маш өндөр тунтай хоронд хордож, бие түүнийг эсэргүүцэж буй хэлбэр бөгөөд үүнийг латинаар acetaldehyde гэдэг. Энэ нь нэг ёсондоо этилийн спирт элгэнд задарч буй үйлчлэл. Элэг хорыг саармагжуулж, устгахын тулд L амин хүчил агуулагддаг glutathione хэмээх бодис ялгаруулдаг. L амин хүчлийн нөлөөгөөр хорыг саармагжуулж ус ба карбоны давхар хүчил болгон хувиргадаг бөгөөд эдгээр нь биеэс шээсээр дамжин гадагшилдаг.

Бид уухгүй тэсэж чадвал элгээ хамгаалахаас гадна маргаашийг ямар ч зовлонгүй угтана. Хэрэв элэг glutathione бодис ялгаруулж чадахгүйд хүрвэл согтууруулах ундааны хор бусад эд эрхтэнийг гэмтээдэг. Ялангуяа ходоод, тархи хоёр их гэмтдэг.

Одоо үед glutathione бодисыг химийн аргаар гарган авч эм болгон ууж болох хэдий ч олон удаа хэрэглэвэл элэгний хорт хавдар үүсгэдэг нь батлагджээ. Нью-Йоркийн их сургуулийн Хоол хүнс, шимт тэжээлийн салбарын профессор Марион Нэстлэ “Шарталтыг эмчлэх болон багасгах хэрэгсэл анагаах ухаанд байхгүй. Харин зөв хооллолт, түүнээс авч буй амин дэм л glutathione бодисын хэвийн хэмжээг хадгалж, шарталтын нөлөөг бууруулна” гэсэн байна.

Б.Болор -Эрдэнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж