Их Британи, Италийн гадаад хэргийн сайдууд терроризмын эсрэг тулаанаа
хамтран үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ. Тус хоёр улсын иргэд өнгөрөгч
пүрэв гарагт Нигер улсад барьцаалагчдын гарт хөнөөгдсөн юм. Үүний
дараагаас тус улсын эрх баригчид нөхцөл байдлыг улам хурцдуулахгүйн тулд
ээлжит арга хэмжээгээ хамтран авна хэмээн мэдээлж байгаа нь энэ юм.
Британийн иргэн Крис Мак Манус, Италийн Францо Ламолинара нарыг Нигерийн
алан хядагч бүлгэмийхэн барьцаалсан байсан бөгөөд Италийн аврах
багийнхан очихын өмнөхөн тэд амьсгал хураасан байжээ. Хоёр улсын сайд
нар өнгөрөгч баасан гарагт энэ талаар шуурхай уулзалтыг хийн, цаашид ирж
болзошгүй аюулаас хэрхэн сэргийлэх, аллага гарах боломжийг хязгаарлах
талаар арга хэмжээ авахаар болжээ.

Б.Золзаяа
http://www.mminfo.mn/