2012 оны 03 дугаар сарын 10-ны 20 цагаас 03 дугаар сарын 11-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Увс
нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө
13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5
градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус
хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Дархадын
хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул голын сав газраар
шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25
градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голын саваар 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө бүх нутгаар 5-10 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос 4-9 метр. Шөнөдөө 21-23
градус, Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн
байна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn